Хивс нь гэрийн дотоод орчныг бүрдүүлэх чухал үүрэгтэй үндсэн тавилгуудын нэг юм. Танай гэр том цэлгэр эсвэл бараан, жижиг зэргээр яаж харагдахад хивс хамгийн их нөлөөлдөг. Хивс худалдан авахдаа гэрийн бусад үндсэн тавилгууд болох хөшиг, ор, шал, хана зэргийн өнгийг харж, сонгох хэрэгтэй.
“Ангора” хивсний дэлгүүрийн худалдааны зөвлөх Ё.Түмэннаст “Ангора” дэлгүүрт худалдаалж буй хивсний онцлогоос хуваалцлаа.
Тэрээр ““Ангора” дэлгүүрийн хивсний онцлогийг дурдвал ноосон, хөвөн даавуун, торгон гэсэн бүтэцтэй.
-Ноосон бүтэцтэй хивс нь цахилгаанжихгүй, тог дамжуулахгүй, дулаахан байдаг.
-Хөвөн даавуун бүтэцтэй байгаа нь хөвсгөр зөөлөн байдлыг хадгална.
-Хулсны торгон бүтэцтэй байгаа нь бактери үржихгүй гэсэн үг юм. “Ангора” дэлгүүрийн хивсний ар тал нь тааран дээр нэхэгддэг. Ямар нэгэн цардуул, цавуулах байхгүй. Тиймээс ямар ч гадаргуу дээр гулгахгүй. Зарим хивсийг сөхөөд үзэхээр цардуулын хог их хэмжээгээр үүссэн байдаг. Манай хивснээс тийм хог хаягдал үүсгэхгүй гэдгээрээ давуу талтай.
Мөн манай хивс нь органик бүтэцтэй тул байгальд ээлтэй, хүүхдэд ээлтэй, хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
“Ангора” хивсний дэлгүүр минимал болон авангард, модерн хэв маягийн хивс худалдаалдаг” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.