Дани улсын судлаачид сайн дурын оролцогчид дээр хөдөлгөөн хянах төхөөрөмж байрлуулан хүмүүс ихэвчлэн ямар байрлалаар унтдагийг судалсан байна. Судалгаагаар хүмүүсийн дийлэнх хувь нь унтдаг хугацааныхаа талаас илүү хувьд нь хажуу тийш харж, 38 хувьд нь дээш харж, 7 хувьд нь доош харж унтдаг болохыг тогтоожээ. Мөн баруун талаараа харж унтдаг хүмүүс зүүн талаараа болон дээш харж унтдаг хүмүүсээс илүү сайн амардаг болохыг тогтоосон байна.
Нигер улс далайчид дээрээ хийсэн туршилтаар хүн дээшээ харж унтахдаа хэлний унжилт, амьсгалын хуваарилалтад өөрчлөлт орж хурхирах нь их байдаг гэдгийг нотолжээ. Мөн хажуу тийш харж унтах нь нурууны өвчнийг багасгадаг хэдий ч хүзүү өвддөг болох шалтгаан болдог байна. Гэхдээ нуруугаа мушгихгүй тэгш байрлалаар хажуу тийш харж унтвал эсрэгээрээ хүзүү өвдөх нь бага болохыг олж мэджээ.
Австрали, Португал зэрэг улсын өмнө нь хийсэн судалгаагаар баруун талаараа унтах нь цээж хорсож өвдөх шалтгаан болдог гэдгийг тогтоосон аж. Эсрэгээрээ зүүн талаараа харж унтах нь ходоод, улаан хоолойн хоорондох холбоосыг ходоодны хүчлийн түвшнээс дээш байлгадаг тул цээж хорсох зовуурь арилдаг, доош харж унтах нь нүүрэнд үрчлээ нэмдэг гэдгийг нотолж байсан билээ.
Тиймээс үргэлж нэг байрлалтай унтах нь аль нэг байдлаар сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Б.Аззаяа