Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө рийлүүдийг хүргэсээр байгаа. Тэгвэл англи хэл сурахад үр дүнтэй дараах гурван зөвлөгөөг хүргэе.
Тэрбээр, “Англи хэл 10 жил сурсан ч, ABC, Hi, Bye-аас ахихгүй байна уу? Тэгвэл хамгийн түрүүнд яах ёстой гэхээр түвшингээ зөв тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ түвшингээ зөв тодорхойлно гэдэг нь 50 асуулттай тест бөглөөд “За миний түвшин гараад ирлээ” гэх биш. Унших, бичих, ярих, сонсох дөрвөн чадвараа салгаж байгаад зөв тодорхойлуулах нь чухал. Тэгэхгүй бол 10 удаа abc гэж эхлээд 10 удаа to be яриад, 20 удаа present simple гээд эхэлбэл хэн ч залхана. Түвшингээ нэгдүгээрт зөв тогтооно. Тэгээд яг зогссон газраасаа цаашаа яв. Тэгж байж англи хэлний жинхэнэ сонирхолтой далай руу умбаж орно.
Нэмж хэлэх зөвлөгөө бол багштайгаа сайн ярилцаарай. Яг зогссон газраасаа явах юм уу? Урьдын тэр хоёрын хооронд байгаа буюу мэддэг ч юм шиг, мэдэхгүй ч байгаа юм шиг тэр мэдлэгээ цэвэрлэж байгаад цоо шинэ цаасан дээр бичиж эхлэх үү?” гэв.