Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед хүүхдээ ямар цэцэрлэгт явуулахаа шийдэж амжаагүй байгаа эцэг эхчүүддээ зориулан Elf Next Door цэцэрлэгийн "Зайсан хилл"-ийн долоон давхарт байрлах салбарыг танилцуулж байна. Энэхүү цэцэрлэг нь Life tree хөтөлбөрийг хэрэгжүүлэгч жишиг цэцэрлэг бөгөөд хүүхдэд асуудлыг олон талаас нь харж, өөрт хүндрэлтэй байдал үүсгэхгүйгээр хөнгөн аргаар шийдвэрлэх, цахим орчны хэрэглээгээ зөв хянах, чанартай нойр авч сурах зэрэг амьдралд хэрэгтэй зөөлөн ур чадваруудыг эзэмшүүлдгээрээ давуу талтай юм.
Бид тус цэцэрлэгийн сургалтын менежер Б.Болормаатай товч ярилцлаа.
Тэрээр “Манай цэцэрлэг өглөө 8-10 цагийн хооронд хүүхдүүдээ хүлээн авдаг. Үүний дараа хүүхдүүдээ сэргээх, анхаарал төвлөрлийг нь сайжруулах, хичээлд нь бэлдэх зорилгоор бясалгал хийх, Jump&Junks хөгжимт дасгал хийдэг.
Мөн манай цэцэрлэгийн угтах хэсэгт гэр бүлд зөвлөгөө өгөх өрөө, багш, хүүхэдтэйгээ ярилцах чөлөөт уулзалтын хэсэг, бусад цэцэрлэгүүдэд зөвлөгөө өгөх өрөө болон манай Life tree хөтөлбөрийн сургалтын хэрэглэгдэхүүн байрладаг. Энэ хэрэглэгдэхүүн таалагдвал худалдаж аваад гэртээ хүүхдүүдтэйгээ тоглох, бусад цэцэрлэгийн багш нар туршиж үзэх боломжтой. Мөн гэр бүлийн хэсэг, уулзалтын хэсэг гаргаж өгснөөр багш, эцэг эхчүүдийн харилцааг сайжруулж, ойлголцоход тусалдаг.
Зайсан хилл салбарын бас нэг давуу тал нь Life tree хөтөлбөрийн багийнхан маань хамт байрладаг. Мөн лабораториуд нь хамт байдаг. Ингэснээр хөтөлбөрийн багийнхан үр дүнг дэргэдээс нь харах, сайжруулах боломжтой.
ХҮҮХДҮҮДЭЭ АСУУДЛЫГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ, ХӨНГӨН ДАВАХ ЧАДВАРТ СУРГАНА
Манай цэцэрлэг 2-5 насны хүүхдүүдийн дөрвөн бүлэгтэй. Хоёр настай хүүхдүүдийн бага анги. Гурван настай хүүхдүүд маань дунд анги. 4-5 настай хүүхдүүддээ энэ жилээс төсөлд суурилсан арга зүйг нэвтрүүлж байгаагаараа давуу талтай. Төсөлд суурилсан арга зүй гэдэг нь хүүхдүүд ямар нэгэн асуудлыг маш олон талаас нь олж харж чаддаг болно. Таны хүүхдэд ямар нэгэн асуудал тулгарахад хүндрэлгүйгээр маш хөнгөхөн давах чадварт суралцана.
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ ӨНДӨР ТААЗ, ЦЭЛГЭР ТАНХИМТАЙ
Манай цэцэрлэгийн орчин өндөр тааз, саруул цэлгэр анги танхим, харагдах үзэмж сайтай цэвэр агаарт байдаг. Мөн гадна орчны халуун хүйтнээс хамааран ангийнхаа температурыг тохируулах боломжтой байдгаараа давуу талтай.
Бид хүүхдүүдээ өдөрт таван удаа хооллодог. Шим тэжээлтэй, хүүхдийн зөв хооллолтыг дэмжсэн хоолны менюгээр үйлчилдэг. Хэт тос, өөхтэй, хурц биш хүүхдийн нас, сэтгэхүйд нь тохирсон шимт хоолоор үйлчилдгээрээ давуу талтай” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.