Ромын пап Францис айлчлалын гурав дахь өдрөө Монгол дахь шашны тэргүүнүүдтэй уулзсаныг Seatletimes хэрхэн мэдээлснийг та бүхэнд орчуулан хүргэе.
“Хятад улс шашны цөөнхүүдийн эсрэг арга хэмжээ авч байгаа энэ цаг үед Ромын Пап Францис ням гарагт Монголын бөө, буддын лам нар болон Оросын үнэн алдартны шашны лам нартай нэгдэн, дэлхийн энх тайвныг тогтооход шашны үүрэг хэр чухал гэдгийг онцолж, Монгол дахь шашны эрх чөлөөг харуулсан уулзалтыг тэргүүлэв. Францис олон арван шашны удирдагчид өөрсдийн итгэл үнэмшил, тэнгэртэй харилцах харилцаагаа тайлбарлаж байхад нь анхааралтай сонсож байв. Монголын уламжлалт гэр буюу дугуй хэлбэртэй өргөө нь тэнгэрлэг, гэр бүлийн эв нэгдлийн халуун дулаан газар, харийн хүнийг ч хүлээн авдаг тэнгэрлэг газар гэж зарим нь онцолж байлаа. "Бид нэг газар ийн цугларч байгаа нь бүх шашин өвөрмөц, олон талт байдгаараа нийгэмд тус дөхөм үзүүлэх гайхалтай боломж байгааг харуулж байна" гэж Буддын шашнаас Пап Францис эш татаж хэллээ.
Түүнчлэн "Хэрэв улс орнуудын удирдагчид нэгэнтэйгээ нүүр тулж, яриа хэлэлцээ хийх замыг сонгох юм бол энэ нь дэлхийн олон ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг зогсооход чухал хувь нэмэр болно" гэсэн юм. Тэрбээр Гэгээн ширээт улс хөрш Хятад, Орос улстай харилцаа муутай байдаг, цөөн католик шашинтантай Монгол улсад айлчилсан нь тус улсын шашны эрх чөлөөг харуулсан томоохон үйл явдал боллоо.
SOURCE: SEATTLE TIMES