29 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.Эрдэнэчимэг сургуулийнхаа нээлтэд дохионы хэлээр дуулсан юм. Ингээд түүний яриаг хүргэе.
“…Сайн байцгаана уу? Миний нэрийг Н.Эрдэнэчимэг гэдэг. 2008 оны 10 сарын 24-нд төрсөн. 15 настай. 29-р сургуулийн 9б ангид сурдаг. Хичээл эхэлнэ гэхээр маш их сэтгэл хөдөлж байсан. Догдолж, яарч ирлээ. Багш нар маань ч нээлт дээр дуугаар мэндчилгээ дэвшүүлээрэй гэсэн болохоор маш гоё санагдаж байсан. Дуугаараа хичээлээ эхлүүллээ. Үнэхээр сайхан байсан. Баяртай байна. Би дуу дуулах их дуртай. Багаасаа л дуу, бүжгээр хичээллэдэг байсан. Урлагт дуртай. Ирээдүйд бүжигчин болохыг хүсдэг. Сурч мэдсэнээ бусдад хуваалцдаг бүжгийн багш болохыг хүсэж байна. Олон төрлийн бүжиг сонирхдог. Түүнээс гадна, сонсгол сул учраас чихэвчээрээ дуу сонсох дуртай. Найзуудтайгаа ярьж хөөрөлдөж, зугаалж, өөрсдийнхөөрөө эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Хүсэл мөрөөдлийг минь дэмждэг гэр бүл, найз нөхөд, дуу хөгжмийн багшдаа баярлалаа гэж хэлье” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.