Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бид Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийг зорилоо. Сурагчдын хүсэл мөрөөдөл, зорилгын талаар хуваалцсан юм.
29 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Г.Хангал: Хичээлийн эхний өдөр догдлолтой, сайхан байна. 10-р ангидаа орж байгаа учраас одооноос улсын шалгалтдаа бэлтгэх, бие биедээ туслах гээд хариуцлагатай алхмууд биднийг хүлээж байгаа. Мэдээж, ингэж чадвал бүгдээрээ хүсэл мөрөөдлийнхөө дагуу улсын сургуульд суралцаж чадах байхаа гэж бодож байна. Сайхан мэргэжил сонгож, ирээдүйд сайхан амьдармаар байна. Би уул уурхайн инженер болно гэж боддог. Оюутолгой компанид ажиллахыг хүсдэг. Шалгуур өндөртэй том компани учраас одооноос хичээнэ. ЭЕШ-аас амжилттай өгөөд, их сургуульдаа амжилттай сурчихвал ямар ч байсан мөрөөдлөө биелүүлж, Оюутолгойд ажиллачих байх аа гэж боддог.
Гэр бүлийнхэн маань надад их санаа зовдог. Хүн бүр дохионы хэлээр ярихгүй учраас энд тэнд явахдаа мэдээлэл авч чадахгүй байх вий, харилцаж чадахгүй байх вий гэдэг. Аав ээждээ хандаж “Надад битгий санаа зовоорой. Би сонсголын бэрхшээлтэй ч гэсэн бусад хүмүүүсийн нэгэн адилаар бие даагаад суралцаж чадна гэж хэлмээр санагддаг.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.