
Оросын дайныг дэмжигчид дайны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилсныхаа төлөө “маш их” мөнгө олж буйг BBC агентлаг онцоллоо.
Тухайлбал, Украйны ерөнхийлөгч Володимир Зеленскийн худлаа бичлэг, нисгэгчгүй онгоцны бичлэгийн хажуугаар тэд криптовалютаас авхуулаад загвар хүртэлх бүх зүйлийн сурталчилгааг хийдэг аж.
Дайныг дэмжиж буйг Z үсгээр илэрхийлдэг тул тэднийг Z блогерууд гэж нэрлэдэг байна.
Тэд Оросын армитай нэгдэж, орос залуусыг цэрэгт элсүүлэхийг уриалж, фронтын шугамын бичлэгийг тогтмол хуваалцдаг байна. 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Z блоггерууд Телеграм хуудаснаа хэдэн сая дагагчтай болсон байдаг. Энэ нь телеграмын зар сурталчилгааны зах зээлд ч огцом өсөлт үзүүлсэн байна. Энэ мэтчилэн дайныг залуучууд сурталчлах, түүнээсээ ашиг олох явдал ихэссэн нь хэвийн үзэгдэл болоод удаж буйг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: BBC