Ромын пап Францисын Монгол дахь айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Монгол улсын төрийн тэргүүн, засгийн газрын гишүүд, дипломат өндөр албан тушаалтнуудтай уулзсан юм. Түүнийг дагалдаж Монголд ирсэн гаднын сэтгүүлчид энэ айлчлалыг олон өнцгөөс сурвалжилж байна.
Тухайлбал, Ромын пап “Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны үеэс л шашны эрх чөлөө Монголд байсаар иржээ”, ”Авлигын далд аюул заналхийллийг зогсооё” зэрэг үгс хэлснийг AP News эш татан онцолжээ.
Мөн тэрбээр ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ “Монгол улсыг залуу ба эртний, орчин үеийн, түүхээр баялаг” гэж тодотгожээ.
“Монголын эзэнт гүрэн алс хол, олон газар нутгийг хэдэн зуун жилийн турш эзэлж чадсан нь та бүхний өвөг дээдэс ард түмнийхээ олон чанарыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хамтын хөгжлийн замд оруулж байсан гайхалтай чадварыг нь гэрчилж байна” гэж Пап Францис төрийн ордонд хэлсэн үгэндээ дурдсан байна.
Мөн тэрбээр "Энэ загварыг бидний үед ч үнэлж, цааш хэрэгжүүлэх ёстой" гэж онцолжээ.
Эх сурвалж: AP NEWS