Монголд Ромын Пап Францисыг харахаар Хятадаас католик шашинтнууд зорин иржээ. Тэд наашаа ирэхийн тулд худал шалтаг зохиох шаардлагатай тулгарсан ба мэдэгдэхээсээ эмээж байгаа ч Ромын папыг ойроос харсандаа баяртай байгаа гэжээ.
Тэдний өмнөөс нэрээ нууж, үг хэлсэн Хятад иргэн эх орондоо буцаж очсоныхоо дараа засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж буйгаа мөн илэрхийлсэн байна. Пап Францисын айлчлалыг үзэхээр Монголд хэд хэдэн бүлэг бүхий Хятад католик шашинтнууд ирсэн бөгөөд дээрх хүний бүлэгт л гэхэд зуу орчим хүн байгаа аж.
Хэдий хэр хүн ирснийг тэрбээр сайн мэдэхгүй байсан ч "олон байгаа” гэсэн юм. Тэд "Шашны тэргүүнтэйгээ уулзахыг хүсэж Монголыг зорьсон" гэжээ. Тэд наймдугаар сарын эхээр Ромын Пап Португалд байхад нь очихыг оролдсон боловч бүтээгүй аж.
Эх сурвалж: CRUXNOW