Ромын папын Монгол дахь айлчлалын талаар барууны хэвлэлүүд онцолсоор байна. Тодруулбал, NewYork Times “Энэхүү айлчлалыг Ромын Папын Орос, Хятадтай ойртох гэсэн алхам” гэж онцолж байгаа юм.
Учир нь өдгөө 86 насыг зооглож буй түүнийг тэргэнцэртэй 5000 миллийн хол зам туулж, 1500-аас ч бага католик шашинтай улсыг зорьж байгаа нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа юм.
Пап Францис Орос болон Хятадад айлчлах хүсэлтэй гэдгээ удаан хугацаанд илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч хүн амынх нь хоёр хувийг католик шашинтан эзэлдэг манай улсад айлчилж байгаа нь дээрх эрмэлзэлтэй нь холбоотой байж магадгүй юм.
Мөн тэрбээр манай улсад айлчилж байгаа анхны пап болж, түүх бүтээж буй. Ватикан улс ОХУ болон БНХАУ-тай тийм ч таатай харилцаатай биш. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Пап Францисын айлчлал манай улс төдийгүй Ватиканы хувьд ч гадаад харилцааны чухал ач холбогдолтой болж байна.
Түүнчлэн Ромын Папын айлчлалтай холбогдуулан New York Times Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг хөндлөө. Эдгээр асуудал нь папын анхаардаг гол асуудлууд болох шилжилт хөдөлгөөн, байгаль орчны тухай хөндөж буй тул энэ талаар ч Монголын эрх баригчидтай санал бодлоо солилцож магадгүй байгаа аж.
Эх сурвалж: NY TIMES