Пап Францис хэлсэн үгэндээ авлигын асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Би өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаа явдалд санаа зовж байна. Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог. Ийм нийгэмд энхтайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ. Түүнчлэн, шашин шүтлэг ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг аливаа хээл хахуулийн эсрэг далд хамгаалагч болж байдаг. Хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх, хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүднээс урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноор зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг сургасан билээ” гэв.