Говь-Алтай аймгийн Цээл суманд шалтгаан тодорхойгүй нас барсан иргэнийг тарваган тахлаар өвчилж, нас барсан эсэхийг тогтоохоор шинжилгээ хийж буй талаар мэдээлсэн. Тэгвэл өчигдөр уг шинжилгээний хариу гарч, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс хариуг танилцууллаа.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв "2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Наймдугаар сарын 31-нд хийгдсэн нян судлалын болон молекул биологи (PCR)-ийн шинжилгээгээр иргэн тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа" гэж мэдээллээ. Иймд тахлын голомт бүхий газар зорчихгүй байх, тарвага агнах, тарваганы түүхий эд, мах зэргийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.