Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас зорчих үед “Чингисийн өргөн чөлөө”, “Энхтайваны өргөн чөлөө”, “Олипийн гудамж, “Манлайбаатарын гудамж”, “Наадамчдын гудамж” орчмын замыг хэсэгчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаа /богино/-гаар нэг удаа хязгаарлана. Тиймээс иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгон, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсье.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Газар