Иргэд данс хооронд гүйлгээ хийхдээ тоо андуурах зэргээр санамсаргүй байдлаар андуурч шилжүүлдэг. Ийм үед ямар арга хэмжээ авдаг талаар өмгөөлөгч З.Тамираас тодрууллаа.
Тэрээр "Иргэд худалдан авалт хийгээд, төлбөр шилжүүлэхдээ санамсаргүй байдлаар орон андуурч, илүү төлбөр шилжүүлэх, мөн компаниудын хувьд санхүүгийн программын алдааны улмаас илүү төлбөр шилжүүлэх тохиолдол байдаг.
Энэ тохиолдолд илүү төлбөр авсан этгээд нь төлбөрийг хувьдаа ашигласан бол Эрүүгийн хуульд заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг болно. Алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг нь 1-6 сар хүртэл зорчих эрх хязгаарлах ялтай, мөн хохирлын хэмжээ нь 50 сая төгрөгөөс дээш бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялтай байдаг.
Иймд иргэн болон хуулийн этгээд нь илүү төлбөр авсан бол үүнийгээ нэн даруй буцаан төлөх үүрэгтэй" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.