Сүүлийн жилүүдэд сурах, ажиллах, амьдрах, аялах гээд олон зорилгоор гадаад орнуудыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Визтэй орнууд руу явах гээд виз хүсэхдээ тухайн улсын визний журмаа сайн судлаагүйгээс шалтгаалан олон удаа татгалзсан хариу авах тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл виз мэдүүлэхдээ юунд анхаарах, визний журмаа судалснаар ямар боломжууд байдаг талаар “Хөтөч” төвийн гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяагаас тодрууллаа.
Тэрээр “Хүмүүс ихэвчлэн явах гэж байгаа улсынхаа визний журмыг сайн судлаагүйгээс хүссэн визээ авч чаддаггүй. Өөрийн санхүүгийн чадамждаа итгэлгүй байгаа бол гэр бүлийнхээ хамгийн боломжтой хүнийг дагалдан виз хүсэх боломжтой.
Ямар ч гэр бүлийн аль нэг гишүүн нь виз авах 100 хувь боломжтой байдаг. Манай нөхөр виз авах боломжтой байхад би виз өгч татгалзсан хариу авах шаардлагагүй. Манай нөхөр санхүүгийн чадвар сайтай бол мульти виз авахад гэхэд би болон манай гэр бүлийн 19 наснаас доош хүүхдүүд эсвэл аав, ээж нь дагаад виз авах боломжтой байдаг.
Манай “Хөтөч” төвд нэг аав ирээд л “Би тийм улс руу явмаар байна” гэдэг. Тэтгэврийн насны хүмүүст виз гаралт санхүүгийн чадвараас нь шалтгаалан харьцангуй бага байдаг. Бид журмаа сайн мэдэж байгаа учраас хүү, охин нь юу хийдэг вэ, хүргэн бэр нь юу хийдэг вэ гэхээр тэр хүмүүсээс нэг нь санхүүгийн чадамжтай байдаг. Тухайн санхүүгийн чадамжтай хүн мульти виз авсан байхад хадам аав, ээж өөрийнх нь аав, ээж шууд сингл виз, хоёр дахиа яваад мульти виз хүсэх зэрэг олон боломж байдаг.
Хүмүүс тэр бүр журмаа мэдэхгүйгээр дахин дахин виз мэдүүлээд татгалзаад, түүхээ муу болгоод байдаг. Тиймээс өөрт тохирсон зөвлөгөө мэдээллээ авчё, санхүүгийн чадвартаа таарсан гоё, дурсамжит аяллыг манай байгууллагатай хамтарч бий болгоорой” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.