Өнөөдөр болох үйл явдлын тойм хүргэж байна.
ХХААХҮЯ-ны байранд
09:30 цагт Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих төслийн нээлт болно.
БШУЯ-ны 401 тоотод
10:00 цагт "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгнө.
ГХЯ-ны байранд
11:00 цагт Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францисын Монгол Улсад хийх Төрийн айлчлал сэдэвт шуудангийн маркийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно.
Алтай хотхоны гүүрний баруун талд
10:00 цагт Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны Шунхлай ШТС, СБД-ийн нэгдүгээр хорооны S Outlet хоёр блок барилга, ХУД-ийн 15 дугаар хорооны Акуа Гарден хотхоны хоёр блок барилгын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулна. Мөн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
Төрийн ордонд
11:00 цагт Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон намын удирдлагууд Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулна.