НЭМГ: Амны xаалт зүүx нь томуугаас сэргийлэx үр дүнтэй арга
Өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй нэг иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх эхний мэдээлэл ирж байна.
Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар луу хөдөлсөн ба яг одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа тул мэдээлэл байхгүй байна.
Тиймээс иргэд та бүхэн тарвага гар дамжиж худалдаалах болон худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Сумын Онцгой Комисс