Редакцын бус нийтлэл
Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хурал өчигдөр боллоо. Эх сурвалжийн мэдээлснээр хурлын уур амьсгал таагүй, ширүүн байсан аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ тэргүүнийг Дээд чуулганаар нийт гишүүдийн саналаар сонгоно гэдэг санал дэвшүүлж, олонхын саналаар дэмжигджээ.
Тэрээр өнгөрсөн хавар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний албан тушаалаасаа сайн дураар татгалзаж, дараагийн тэргүүнийг дүрмийн дагуу нийт гишүүдээс тодруулахыг уриалж байсан.
Энэ хурлын өмнө 80 орчим хүнтэй Зөвлөлдөх зөвлөлийн хурал болсон байна. Үүнээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгохоор хэлэлцэж байсан нь “Хялбар замаар албан тушаалд хүрэх гэсэн хуйвалдаан” гэж бусад гишүүд эсэргүүцсэн байна.
Ирэх есдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийг манлайлах шинэ лидер хэн байх нь Дээд чуулганаар тодрох аж.