Манай улсад Ромын Пап айлчлах болсон тухай мэдээ нь манай хоёр хөрш улстай холбоотой гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Тодруулбал, БНХАУ дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулах тал дээр Гэгээн ширээт улсын зүгээс анхаарч эхэлсэн гэж ажиглагчид дүгнэдэг. Тиймээс Гэгээн Ширээт улсын хувьд БНХАУ-ын эрх баригчидтай найрсаг харилцаа тогтооход манай улс стратегийн чухал ач холбогдолтой гэж гадаадын томоохон хэвлэлүүд онцолж буй.
Харин Ватиканы хэвлэлийн албаны зүгээс энэ айлчлалыг “Католик шашинтнуудынхаа асуудалд анхаарлаа хандуулах” гэсэн бодлогынх нь хүрээнд хийгдэж байгаа гэж тайлбар өгсөн.
Монголд 1400 гаруй католик шашинтан байдаг гэх тооцоо бий. Тиймээс дэлхий даяарх 220 гаруй мянган католик сүм хийдийн тэргүүн болох Ромын Пап айлчлахаар болсон нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа юм.
Өнгөрсөн жил Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гэгээн Ширээт улсад очиж, пап Францисийг Монголд урьж буйг нь уламжилсан. Улмаар энэ оны хоёрдугаар сард Ромын Пап Францис манай улсад айлчлах гэж буй талаарх мэдээлэл гарсан билээ.
Өнгөрсөн Ням гарагт Пап Францис католик шашинтнууддаа хандаж хэлсэн үгэндээ “Монгол сүсэгтэн олонтой уулзах гэж байгаа нь нэр төрийн хэрэг. Миний бие энэ айлчлалыг пүрэв гарагт эхлүүлнэ” гэсэн юм.
Эх сурвалж: DIPLOMAT