Өнгөрсөн жил 64 настай Автрали эмэгтэйн тархинд мэс засал хийж байх явцад 8см урттай амьд шимэгч өт олджээ. Өвчтөнд мартах эмгэг, сэтгэл гутрал, ходоод өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байсны улмаас хагалгаанд оруулах шийдвэр гаргасан байжээ.
Уг шимэгч утас шиг нарийн, улаан өнгөтэй бөгөөд эмэгтэйн тархинаас гаргахад мушгирч хөдөлж байсан хэмээн хагалгаа хийсэн эмч хэлсэн байна.
Анагаах ухааны түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй тул бүгд цочролд орсон бөгөөд шимэгчийг тэр даруй лаборатори руу илгээхэд ихэвчлэн Python гэх хоргүй могойноос олддог шимэгч байна гэх хариу ирсэн байна.
Тухайн эмэгтэй Python могой их нутагладаг бүсэд амьдардаг ажээ. Эрдэмтэд уг эмэгтэй Warrigal гэх ургамлыг түүж хоолондоо хэрэглэхэд нь шимэгчийн өндөгнүүд эмэгтэйн биед орсон байх гэж таамаглаж байна. Шимэгчийн хэмжээнээс харахад эмэгтэйн биед 2 сар орчим байсан гэсэн дүгнэлт хийжээ. Энэхүү тохиолдол хүнээс хүнд халдварлах эрсдэлгүй хэдий ч ирээдүйд амьтдаас хүнд шимэгч халдварлах ийм тохиолдол дахин гарч болзошгүй гэж үзэж байна.
Б.Аззаяа