Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ ахуйн хэрэглээний гарын шингэн саванг сонгохдоо бүтээгдэхүүний ард байрлах найрлагыг сайтар уншиж, химийн орц найрлагагүй, органик, эрүүл бүтээгдэхүүн сонгохыг уриалж байна. Хүүхдэдээ ямар найрлагатай гарын саван сонгох нь зүйтэй талаар Ургана брэндийн үйлдвэрийн дарга Ч.Болормаагаас тодрууллаа.
Тэрээр “Эцэг эхчүүд хүүхдийнхээ гарын шингэн саванг сонгохдоо хамгийн зөөлөн орц найрлагатай Монгол орны хөрсөнд ургасан, эмийн ургамлуудаар бүтээгдсэн гарын шингэн саванг сонгоосой гэж хүсэж байна. Учир нь импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүд болон бусад гадуур зарагдаж байгаа гарын шингэн савангууд маш өндөр тунтай сульфатын агууламжтай. Мөн хадгалалтыг уртасгах зорилгоор метилпарабен, этилпарабен гэх мэт парабений төрлийн бодисуудыг өндөр тунгаар агуулсан байдаг.
Ийм найрлагатай шингэн саван хэрэглэвэл хүүхдийн гар цочирч, хуурайшиж, хагарна. Үүнээс шалтгаалан гарын ашигтай бактериуд устдаг. Хүүхдүүд багаасаа маш их парабен агуулсан юм уу сульфаттай ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл харшилд өртөмтгий болдог. Мөн гарын ашигтай бактериуд устсанаар маш их өвчлөмтгий, харшилтай болдог.
Ургана брэндийн гарын шингэн саван сонгох дөрвөн шалтгаан бий. Үүнд:
- Нэгдүгээрт, хамгийн зөөлөн орц, найрлагатай. Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлуудаас бүтсэн.
- Хоёрдугаарт, хадгалалтыг уртасгах парабены төрлийн бодис ороогүй. Энэ нь бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг Натрийн бензоат, калийн сорбат гэсэн хоёр төрлийн хадгалалт уртасгах бодис орсон байдаг.
- Гуравдугаарт, сентитик үнэр ороогүй, 100 хувь эко амин тос, эфирийн тосны найрлагатай.
- Дөрөвдүгээрт 0,2 хувийн хлоркексний агууламжтай. Бактерийн эсрэг үйлчилгээтэй шингэн саван.
Химийн хүчтэй найрлагатай бодисоор гараа олон удаа угаавал хүүхдийн гарын арьсыг цочроогоод, маш их гэмтэж, хуурайшдаг. Гараа угаасны дараа хүүхдүүд гараа тослох шаардлагатай. Тиймээс маш зөөлөн найрлагатай савангаар өдөр тутамдаа, гар нь бохирдсон үед нь угаагаад байвал ямар ч сөрөг нөлөөгүй.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.