Сүүлийн жилүүдэд гадаадад аялах, сурах, ажиллах, амьдрах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Үүнээс үүдэн олон улсын виз гаргадаг, аялал зохион байгуулдаг компаниудын тоо ч нэлээдгүй олон болсон. Бид энэ удаад найдвартай, баталгаатай байдлаараа хэрэглэгчдээ татсан, тасралтгүй найман жил үйл ажиллагаагаа явуулж буй “Хөтөч” төвийг онцолж байна.
“Хөтөч” төвийн гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяа “Манай “Хөтөч” төв 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан. Манай компани олон улсын визний зөвлөх үйлчилгээ болон аялал жуулчлал, сургууль зуучлал, хөдөлмөр зуучлалаар гадаад руу чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага.
АЯЛАГЧДАДАА ВИЗНИЙ БОЛОН АЯЛЛЫН ЗӨВЛӨГӨӨГ ЦОГЦООР НЬ ҮЗҮҮЛДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ
Тухайн аялагч ямар нэгэн визтэй улс руу орох гэж байгаа бол заавал виз мэдүүлсний дараа тухайн аялалд хамрагддаг. Тиймээс манай компани 2014 оноос зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан туршлагадаа үндэслэн аялагчдадаа зөвлөх үйлчилгээг ч мөн үзүүлдэг. Бусад аяллын компаниуд зөвхөн виз нь гарсан хүмүүсийг аялалдаа хамруулдаг бол манай компани тухайн хүн аялахаар шийдсэн л бол визтэй улсын визний зөвлөгөөг цогцоор нь үзүүлдгээрээ давуу талтай. Цогцоор нь гэхээр бид эхлээд сонгосон улсынх нь талаар мэдээлэл өгөх, визний журмыг нь танилцуулах, бичиг баримтыг нь бүрдүүлэх, аяллын зөвлөгөө өгөх гээд шаардлагатай бүх л мэдээлэл, зөвлөгөөг үйлчлүүлэгчдэдээ өгдөг.
АЯЛАГЧДЫНХАА СЭТГЭЛЗҮЙД АНХААРЧ, СЭТГЭЛ ХАНАМЖ МЭДРҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ
Тухайн хүн аяллаас заяаны ханиа, насан туршийн найзаа, ирээдүйн бизнесийн хамтрагчаа ч олох магадлалтай. Тиймээс манай байгууллага аялагчдынхаа сэтгэл зүйд их анхаардаг. Ялалд явахдаа ямар хүмүүстэй явах вэ гэдэг их чухал. Таны сонгосон аялал гэр бүлийн аялал байлаа гэхэд зөвхөн хүүхэдтэй хүмүүс явна. Эмчилгээний аялал гэвэл 50-аас дээш насныхан хамрагдана. Экспотой аялалд мэргэжлийн барилгын, хөдөө аж ахуйн салбарынхан зэргээр аялагчдаа нас, сонирхол зэргээр нь нийцүүлж зохион байгуулдаг.
Аялалд явахдаа гоё хамт олонтой, зорилтот бүлгийн хүмүүстэйгээ аялбал илүү гоё дурсамжтай байх болно.
Манай байгууллага ганц баримталдаг зарчимтай. Цаг үеэс хоцрохгүй, үнэн бодит, зөв мэдээллийг хэрэглэгчдэдээ цаг алдахгүй хүргэхийг хичээж ажилладаг.
Мөн манайх паспорт дүүрэн визтэй, сэтгэл дүүрэн дурсамжтай, дэлхийгээр хөтөлнө “Хөтөч” төв гэдэг уриатай” гэв.
Хөтөч төвөөр үйлчлүүлсэн хүн найдвартай, хурдан шуурхай учраас найзууд, гэр бүлийнхэн, ажлын хамт олон гээд ойр дотнын хүмүүстээ санал болгодог байна.
“НАЙДВАРТАЙ, ХУРДАН ШУУРХАЙ УЧРААС ОЙР ДОТНЫНХОНДОО БҮГДЭД НЬ САНАЛ БОЛГОСОН”
“Хөтөч” төвийн үйлчлүүлэгч Ж.Даваапагма
“Хөтөч төвийг хамгийн анх манай эгч надад санал болгосон. 2017 оноос Хөтөч төвийг мэддэг болсон. Хамгийн сүүлд Хөтөч төвөөр дамжуулан Япон улсын аялалд хамрагдсан. Виз маань амжилттай гараад, яваад ирсэн.
Одоо Шенгений аялалд явах гээд визний материалаа өгөөд, маш хурдан хариу нь гарсан. Одоо аялалдаа явахад бэлэн болсон байна.
Миний хувьд эгч, ах, нөхөр маань гээд гэр бүлийнхэн маань бүгдээрээ өмнө нь олон төрлийн визний үйлчилгээ аваад, бүгд амжилттай гарч байсан болохоор Хөтөч төвийг 100 хувь баталгаатай хамт олон гэж боддог” гэсэн юм.
ХӨТӨЧ ТӨВИЙН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦААНЫ СОЁЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙДАЛ НЬ ТААЛАГДСАН
“Хөтөч” төвийн үйлчлүүлэгч Д.Пүрэвжав
“Хөтөч төвийг анх найзаасаа дуулаад ирж, уулзсан. Ирэхэд надад их таалагдсан. Хамгийн онцгой, ажилтнуудынх нь харилцааны соёл, мэдлэг боловсрол нь илүү сайн, найдвартай.
Би Солонгос улс руу нэг аялж үзье гэж бодоод, ирээд уулзтал болно гээд зөвлөгөө өгөөд, зөвлөгөөний дагуу материалаа бүрдүүлээд, визэнд орсон. Аяллын гурван сарын виз гарсан. 10 гаруй хоног аялаад ирсэн.
Саяхан би Европын орнуудаар дахиад нэг явъя гэж бодоод Хөтөч төвд ирж, уулзсан. Шенгений виз хүстэл маш хурдан шуурхай хоёр хоногийн дотор л гарсан. Маш их баяртай байна. Ондоо есдүгээр сарын эхээр Шенгений орнуудаар аялна” гэлээ.
ГАДААДАД СУРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ “ХӨТӨЧ” ТӨВИЙГ СОНГООРОЙ
“Хөтөч” төвийн үйлчлүүлэгч Д.Бадмаараг
“Манай найз өнгөрсөн жил “Хөтөч” төвөөр дамжуулан БНСУ-д сурахаар явсан. Найзаасаа сонсоод ийшээ ирсэн.
Би өмнө нь виз өгөх гээд хоёр, гурван газраар очиж, асууж байсан. Харилцааны хувьд ч, заавар, зөвлөгөө өгч байгаа нь ч “Хөтөч” төв хамаагүй илүү байсан болохоор сонгосон.
Би Солонгос улсын их сургуульд сурахаар явж байна. Намрын элсэлт буюу есдүгээр сарын 5-нд явахаар болоод наймдугаар сарын 24-нд миний виз гарсан. Би “Хөтөч” төвийг найзуудаа ам бардам санал болгож чадна” гэсэн юм.
Хаяг: Замын цагдаа, Union building А-блок, 8 давхар 802 тоот
Утас: 11-338088, 9002-8088, 9509-9509
Цахим хуудас: https://www.facebook.com/KhutuchTuv
Бичлэгийг дээрээс үзнэ үү.