Сөүлд цугласан олны өмнө солонгос хэлээр дуулж, өөрт тохирсон гинж, хээтэй хувцсаар гоёсон тэд жирийн нэг К-поп охидын хамтлаг шиг л харагддаг. Гэвч тэдэнд нэг л ялгаа бий. Тэдний хэн нь ч Солонгос хүн биш. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс гаралтай К-поп хамтлаг болох Blackswan юм. Бразилаас Габи, АНУ-аас NVee, Энэтхэгээс Шрия, мөн Сенегалд төрсөн ч Бельгид амьдардаг Фату байна.
Тэд хамтдаа асар их өрсөлдөөнтэй, олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай салбарт нэвтэрнэ гэж найдаж байгаа ч эхлээд тэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай болж буй юм. Blackswan хамтлаг нь гадаад гишүүдийг багтаасан анхны К-поп хамтлаг биш. Жишээлбэл, GOT7, UNIQ зэрэг бүлгүүд Солонгос, Хятад гишүүдтэй байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд иймэрхүү хамтлагууд тарах, эсвэл бүр дордох хандлагатай байсан. Жишээ нь EXP Edition гэх голдуу цагаан арьст гишүүдтэй, огт солонгос хүнгүй хөвгүүдийн хамтлаг хэдэн жилийн өмнө гарч ирэхдээ маргаан дэгдээж, зарим шүүмжлэгчид тэднийг К-поп соёлыг үгүйсгэсэн гэж үзэж байсан юм.
Эх сурвалж: CNN