ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евгений Пригожин амиа алдсан гэж үзсэн онгоцны ослын талаар олон нийтэд анх удаа тайлбар хийж, Вагнерын удирдагчийг "авьяастай" боловч "амьдралдаа ноцтой алдаа гаргасан" гэж хэллээ.
Лхагва гарагт болсон осол Москвагийн баруун хойд зүгт болсон бөгөөд онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэн гэж Оросын нисэхийн агентлаг мэдэгдсэн. Эрх баригчид одоо ч цогцсуудыг хэн болохыг тогтоосоор байна. В.Путин "Юуны өмнө би бүх хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Урьдчилсан мэдээллээр уг онгоцонд Вагнер бүлэглэлийн өөр хүмүүс байсан байж магадгүй байна” гэж Путин өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилинтэй Кремльд уулзах үеэрээ хэлжээ.
Путин Пригожины тухай “өнгөрсөн цаг” дээр ярихдаа Вагнерын тэргүүнийг "маш удаан хугацаанд" таньдаг байсан бөгөөд түүнийг "авьяаслаг хүн, авъяаслаг бизнесмен" гэж тодотгосон байна. "Тэр хүнд хэцүү хувь тавилантай хүн байсан бөгөөд амьдралдаа ноцтой алдаа гаргасан” гэсэн байна.
Эх сурвалж: CNN