Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд 32 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномдилжээ мөнгөн медаль хүртлээ.
Түүний оролцсон 107 кг-ын жинд 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа гардлаа. Энэ жинд Ираны тамирчин түрүүлж, Украины тамирчин хүрэл медаль хүртсэн юм.
Э.Содномпилжээ цээжнээс 253 кг-ыг өргөсөн боловч гурван шүүгчийн хоёр нь тооцоогүй байна.