Украины нисгэгчгүй онгоц Москва хотын төв хэсэгт агаарын цохилт өгч, тус хотын гол бизнесийн дүүргийг онилсон гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэв.
Хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр тус хотын Экспо төвийн дээр нисгэгчгүй онгоцыг устгасан байна. Энэ нь ОХУ-ын нийслэлд болсон цуврал халдлагын хамгийн сүүлийнх нь болж байгаа юм.
Цахим сүлжээнд цацагдсан бичлэгт Москвагийн шөнийн тэнгэрт өтгөн саарал утаа ихээр гарч байгаа нь харагдаж буй. Харин Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Уг халдлага орон нутгийн цагаар үүрийн 04:00 цагийн орчимд болсон гэж Оросын Батлан хамгаалах яам Телеграм хуудаснаа мэдээлжээ.
Халдлага болохосс өмнөхөн Москвагийн агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсний дараа нисгэгчгүй онгоц "замаа өөрчилсөн" бөгөөд ингэхдээ, Москвагийн орон сууцны бус барилга руу унаж, засгийн газрын хэд хэдэн байр байрладаг газрыг онилсон байна. Экспо төв нь хурал, чуулганд зориулагдсан томоохон үзэсгэлэнгийн талбай бөгөөд Кремлээс 5 км-ээс бага зайд байрладаг аж.
Эх сурвалж: BBC