Улаанбаатар хотод өчигдөр гал түймрийн улмаас 93 настай иргэн амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, ОБЕГ-ын мэдээлснээр Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамжны байранд утаа гарч байна гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг 22:49 цагт очиход иргэний хоёр өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байжээ. Түймрийг 30 минут ажиллаж унтраасан ба нэг иргэн харамсалтайгаар энджээ.
Гал юунаас болж гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах, тагт дээрээ тамхи татахгүй байх зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.