BTS хамтлагийн хоёр ч гишүүн цэрэгт татагдаж, хамгийн сүүлд Шүгагийн цэрэгт явах тухай мэдээ гарснаас хойш олон арми нар тус хамтлаг үргэлжлүүлэн уран бүтээлээ хийх эсэхэд санаа зовниж эхэлсэн.
Арми гэж BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийг нэрлэдэг нийтлэг ойлголт юм.
Харин нэгэн шууд бичлэгийн үеэр тус хамтлагийн реппер РМ хамтлагийг нь амралтаа авсан гээд л бодчих, тэд удахгүй эргэн ирнэ гэж хэлжээ.
Тодруулбал, нэгэн шүтэн бишрэгчийнхээ сэтгэгдлийн хариуд тэрбээр “Бидний уран бүтээлүүд болон бие даасан төслүүд маань та бүхэн манай хамтлагт ямар чухал вэ гэдгийг чинь мэдрүүлдэг гэж найдаж байна. Сайхан цаг удахгүй ирнэ. Та нар минь BTS хамтлагийг зүрхэндээ нандигнасан хэвээр байгаарай” гэжээ.
Мөн тус хамтлагийн гишүүн Шүга энэ жил хийсэн бие даасан тоглолтынхоо үеэр арми нараас ямар их хайр, аз жаргал мэдэрч байснаа хуваалцсан гэсэн байна.
РМ BTS хамтлаг арми нартай 2025 онд уулзана гэхээс сэтгэл нь хөдөлж байгаагаа мөн нуусангүй.
Эх сурвалж: BILLBOARD