ОХУ-ын Москва хотын А.Н.Косыгины нэрэмжит Улсын их сургуулийн оюутан Н.Уянгатай ярилцлаа.
-Энд байх хугацаандаа Монгол минь ийм болчихоосой. Үүн дээрээ л анхаарчихаасай гэж бодож явдаг зүйл юу байдаг вэ?
Маш олон зүйл байгаа. Талбай дээр, дотуур байрныхаа зүлгэн дээр гараад суунгуут, Монголын дотуур байрны гадаа ийм гоё ногоон зүлэг байдаг болоосой. Гараад суух юм сан гэж бодогддог. Зөв хот төлөвлөлтөөс эхлээд маш олон сайн жишээ энд байгаа. Гэхдээ энэ бол Монголд яваандаа болох зүйл гэж би боддог. Үүнээс өмнө, залуус бид өөрсдийнхөө тав тухтай орчинг яаж бүрдүүлэх вэ гэхээр бид нар сэтгэлээсээ, ухамсартай хандаад эхлэх ёстой юм болов уу. Бид энд байхдаа “Би гадаадад байгаа юм чинь хогоо заавал хогийн саванд хаях ёстой гэдэг байдлаар ханддаг. Гадаад хүмүүстэй хүнлэг харьцах ёстой гээд эндээ дэг журамтай, зөв амьдраад байдаг. Гэтэл Монголдоо байхаараа “Эх орондоо байгаа юм чинь гээд назгайдуу байгаад байгаа юм шиг санагддаг.
Би гадаадад байгаад байгаа учраас Монголоо гэсэн сэтгэлтэй бусад хүмүүсийг ч гэсэн эх орноо гэсэн хайрлах сэтгэлтэй байгаасай гэж боддог. Монголд байна гэдэг одоохондоо хэцүү байж болно. Гэхдээ та одоо үүнийг шийдвэрлээд, залуучууд бид нар одооноос шийдэл олохгүй юм бол хэдэн жилийн дараа, үе хойчид маань ч энэ асуудал тулгарна.
Залуус маань тав тух хайж гадагшаа гаръя гэхгүйгээр Монголдоо байгаа, надад тулгамдаж байгаа асуудлыг өөрийнхөө мэргэжлийн түвшинд яаж шийдэх болох вэ гээд бүгд дор бүрнээ сэтгэлээ ажиллаад явчих юм бол эх орондоо сайхан амьдрах боломжтой юм шиг санагддаг. Хурдхан л Монголдоо очиж эдийн засагч мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байна даа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.