Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлд агаарын бохирдлыг бууруулахын тулд 174 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас кокс, асаагч оруулж ирэхээр НИТХ дэмжээд байна. Энэ нь төсвийн мөнгө үрсэн, иргэдээ шууд туршилтанд оруулсан буруу шийдвэр гэж олон нийт, улстөрийн намууд эсэргүүцэж байна. Энэ талааор НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа. Түүний ярилцлагын онцлох агуулгыг хүргэж байна.
НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга:
- Эрсдэлээ бодсон ч, эдийн засгаа харсан ч ямар ч үр ашиггүй шийдвэрийг Засгийн газар гаргаж, Ниийслэлээр батлууллаа. Энэ бол цагаа олсон ажил ердөө ч биш. Тэр яриад байгаа шатаагчийг нь БНХАУ-аас оруулж ирлээ гэж бодъё. Гэтэл энэ нь сайн шатахгүй байх, угаарын хий улам их ялгаруулах эрсдэлтэй. Түлшний мэргэжилтнүүд ч анхааруулж байна.
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ жилдээ туршаад үзье гээд байгаа. Хэрэв энэ жилдээ туршаад бүтэмжтэй байх юм бол ирэх жилээс хагас коксон шахмал түлш үйлдвэрдэг үйлдвэр барина гэж байна. Гэтэл өмнөх үйлдвэрүүд дээр нь алдаа гараад, хүмүүс угаартаад байгаа шүү дээ. “Тавантолгой түлш”-ийн нүүрсний үйлдвэрүүд бөөн асуудалтай байгааг бид бүгд мэднэ. Одоо хэрэглэж байгаа түлш нь шаардлага хангахгүй байна. Дарга нар барьцалдуулдаг бодисын буруу зөрүү шахаагаа хийсээр байгаад тэрнийх нь үр нөлөөнд иргэд угаартаад хэдэн ч хүн амь насаа алдав. Гэтэл одоо дахиад л иргэдээ туршилтанд оруулна гэж байна.
- Б.Чойжилсүрэн сайдын тайлбарласнаар лабораторит туршсан түлшийг айлуудад ирэх өвөл түлш турших юм гэнэ. Гэтэл бүхэл бүтэн 177.5 тэрбум төгрөгөөр туршилт хийж болохгүй шүү дээ. Үнэхээр ямар нэг юм шатаамаар байгаа юм бол газ авч хэрэглэ л дээ. Хэрэв ингэвэл хагас коксжуулсан нүүрснээс 2-2,5 дахин бага зардал гарна.177.5 тэрбум төгрөгөөр 100 мянган тонн газ аваад ирэх боломж байна. Тэгвэл яг энэ мөнгөөр Засгийн газраас төлөвлөж байгаа нь 100 гаруй мянган тонн шахмал түлш бэлдэнэ гэж байгаа. Газар хэрэглэвэл ядаж л хорт удаа ялгарахгүй
- Үнэхээр мөнгө үрмээр байгаа юм бол гэр хорооллын айлууддаа мөнгийг нь өгчих. Ингэвэл 1 айлд 1 сая төгрөг ноогдоно. Сонгуулийн өмнө мөнгө тараамаар байгаа бол ярьж байгаад тараа, иргэдэд эрсдэлтэй нүүрс БНХАУ-аас авчирч шахах гэж байснаас дээр байх.
- Энэ 177.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын хөгжилд зарцуулчих. Инженерийн дэд бүтцийнхэнд энэ мөнгөө гаргаад өгчих. Орон сууцжуулах, орон байраар хангах хөтөлбөрүүдийг дэмжчих. 50 саяар 24 м2 хаус барьж болно гэж мэргэжилтнүүд танилцуулж байсан. Тэгвэл 177 тэрбум төгрөгөөр 2000 айл ийм хаустай болно. Эерэг үр дүн нь утаа багасна. Иргэд ая тухтай амьдарна. Иргэддээ зээлээр өгчих л дөө.
- 2024 оны сонгуулийн өмнө утаа багассан юм шиг харагдуулахын тулд Засгийн газар ийм алхам хийж байна. Үүнийх нь балгаар иргэд угаартах эрсдэлтэй болчихлоо. “Яагаад энэ мөнгийг нийт дүнгээр нь зарлаад байгаа вэ? Дээрээс хэн нэгэн шахаа хийх гээд байна уу” гэсэн хардлага төрж байна. Яагаад БНХАУ-аас хагас кокс оруулж ирэх гээд байна вэ? Манай улс Гашуунсухайт болон Шивээхүрэнгээр нүүрс гаргачхаад Эрээнээр буцааж худалдаж аваад байгаа нь ерөөсөө утгагүй асуудал.
- Ер нь Нийслэл үнэт цаас гаргаад, Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь зөв. Хэрэв санаж байгаа бол Улаанбаатар хотын гудамж Чингис бондын мөнгөөр л арай гайгүй болсон. Түүнтэй адилхан одоо зоригтойгоор бонд гаргаад, хамгийн гол нь зөв зүйлдээ зарцуулахгүй бол үер усны гамшиг их болчихсон, Улаанбаатар хотын төвд байгаа Сэлбэ голд түр зуурын далангийн шуудайтай элс овоолчихсон байж байна. Ингэж болохгүй шүү дээ. Үүнийг засах ёстой. Үерийн эрсдэлийг нь бууруулаад, тохижилт хийгээд, хажуугаар нь зам тавих гэх мэт ажлууд дээр олон нийтийн мөнгөнөөс хумслахгүйгээр хийх ёстой гэсэн байр суурийг ХҮН намын бүлэг гаргаад байгаа.
- Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдаж байна. НИТХ-ээс гаргах ёстой шийдвэрийг аль эрт Засгийн газар нь гаргачхаж байна шүү дээ.
- Засгийн газрын 2023.07.19-ний өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэл дотор “…Сэлбэ сэргэлтийн бүтээн байгуулалтын эхний ээлжид 150 тэрбум төгрөг, агаарын бохирдол бууруулахад 1,2 дугаар саруудад 115 мянган тонн хагас кокс шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын айлуудад нийлүүлэх ажлын хүрээнд шаардагдах 177.5 тэрбум төгрөгийг зарцуулна” гээд заачихсан байна. Засгийн Газар нь хүртэл НИТХ-ынхаа бүх зүйлийг нь шийдчихсэн байна шүү дээ. Энэ шийдвэрийг яаж өөрчлөх юм гэдэг асуудал гарч ирж байна. Төсөв батлах эрх чинь хуулиараа ИТХ-д байдаг. Гэтэл хагас кокс худалдаж авах талаар Засгийн Газар шийдвэр гаргаад л явж байна. Бүр нэртэйгээр нь “БНХАУ-аас, ийм компаниас авна, Монголоос эндээс авна гээд бүр нэмчихгүй дээ. Ийм зүйлийг ИТХ нь өөрөө батлаад сууж байгаа нь чадамжгүй болж байгаагийн илрэл.
- Засгийн Газар нь хамаг юмыг нь хийж өгөөд, 500 тэрбум гэдэг чинь манай нийслэлийн хөрөнгө орлогын бүх зардал шүү дээ. Засгийн Газар үүнийг батал гээд санал оруулахаар хэдэн мануухай гараа өргөөд суух юм уу. Энэ бол МАН-ын даргын шийдвэр гэж харж болно. Гэхдээ энэ бол төрийн ажил, намын ажил биш. Тэгэхээр яг энэ асуудлуудыг бид ултай суурьтай гүнзгийгээр нь гаргаж тогтолцооных нь хуулийнх нь өөрчлөлтийг хийх талаар ярих ёстой. Тухайлбал, хотын даргыг МАН-ын удирдах зөвлөл шийдээд явуулчихдаг. Гэтэл хотын даргыг нам биш иргэд өөрсдөө сонгодог баймаар байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.