Татар хамтлаг 20 жилийн ойн тоглолтын талаар хамтлагийн гишүүд болон зохион байгуулагчид мэдээлэл хийлээ
Тоглолтод Татар хамтлагаас гадна 20 жилийн өмнө уран бүтээлүүд нь хит болж байсан болон олон жил завсарласан хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Ginjin, Mrs M, Roockie, Young Mo'G, Маралжингоо, Мишээл болон Өвөрмонгол дуучин Сүмэнхуар оролцож дуугаа дуулахаар болжээ.
Хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан хэлэхдээ Татар хамтлагийн 20 жилийн ойд зориулж NFT гаргасан. Тус NFT-г эзэмшигчдэд тоглолтын VIP суудал олгох, зургаахан ширхэг гарсан алтан пянзны нэгийн эзэн болох, тайзан дээр хамт гарах зэрэг эрхийг өгч байгаа. 20 жилийн хугацаанд Татар гэдэг байшингийн тоосгыг барилцсан бүх хүнд маш их баярлалаа. Энэ удаагийн тоглолт тэр чигтээ төрсөн өдрийн баяр байх болно" гэлээ.
"Бороо" тоглолтын продюсер С.Ононбат хэлэхдээ Татар" хамтлагийн 20 жилийн хит дуунуудаас бүрдсэн тоглолт болно. Миний хувьд тоглолтын нэрийг дургүйхэн хүлээж авсан хэдий ч "Бороо" дуу хит уран бүтээл байсан учраас ингэж нэрлэсэн. Тоглолтод авьяаслаг бүжигчид, шилдэг дижи нар оролцож байгаа бөгөөд гурван цаг үргэлжилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд 17.00 цагаас эхэлж нээнэ. Бусад хип хоп тоглолтуудаас онцлог олон DJ тоглохоор ажиллаж байна.
Б.Чингүүн хэлэхдээ Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан намтарчилсан есөн ангитай уран сайхны хийхээр болсон. Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай гарах бөгөөд Татар хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан кино болно. Одоогийн байдлаар дүрүүдээ шалгаруулаад байгаа бөгөөд зохиол дээрээ ажиллаж байна.
Төв цэнгэлдэхийн хаалга 17:00 цагт нээгдэх бөгөөд үзэгч бүрд буюу нийт 25,000 гэрэлтдэг бугуйвч, С витаминтай уух зүйл өгөхөөр бэлджээ. Татар хамтлагийн хувьд тоглолтдоо зориулж өөрсдийн 27 дуугаа бэлдсэн бөгөөд 21:00 цагаас эхэлж дуулах бол тоглолт 18;00 цагаас эхэлнэ.
Хамтлагийн гишүүн Мөнх-Чулуун хэлэхдээ бид нар арван жилийн найзууд. Нэг үгээр хэлбэл 30 гаруй жил бие биеэ таньж байна гэсэн үг. Хамтлаг маань анх “Сонор рекордс”-той хамтран ажиллах гэрээ хийснээр буюу 2003 онд албан ёсоор хамтлагаа байгуулаад 20 жил болж байна.
Хамтлаг 1999 онд үүсэхдээ тэр үед бид бүжгийн хамтлаг байсан бол Заяа бид хоёр дуулж анх Татар гэж хамтлаг үүсэж байлаа.
2005 онд японд гэрээ хийгээд, аялан тоглолт, цомгийн нээлттэй явж байхад Заяа “Бороо” дууны шүлгийг онгоцон дотор уншиж өгч байлаа. Монголд ирсний дараа Онон ахтай уулзсан. Тухайн цаг үед хип хоп гэдэг урсгал модонд орж эхэлж байсан үе. Тэгээд иймэрхүү beat хиймээр байна гэж ярьж байгаад, бид тэр орой нь хийгээд, нөгөө шүлэг яг таарч байна гээд студид бичүүлээд гаргаж байсан санагдаж байна.
Клипний хувьд тухайн үед BIG энтертайнмент буюу одоогоор BIG фильмийн Болдоо ахтайгаа клипний зураг авалтыг хийж, 2006 онд бид Бороонд ганцаардах гэдэг тоглолтыг бэлтгэлийг хийж байх үед клип алга болсон. Тэгээд түүнтэйгээ төстэй дуу хийгээд Ганцаараа гэдэг дууг хийгээд цацаж байсан түүхтэй.
Л. Бүжээ