УОК-оос цаг агаар, үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.08.14/ мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Он гарсаар Нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 53 суманд голын усны халианд автсан 9, үерийн усанд автсан 476, гүний болон хөрсний шар усанд автсан 4 тохиолдол онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 202 иргэний амь, биеийг авран хамгаалсан. Үерийн улмаас улсын хэмжээнд 14 хүн нас барсан. Үүнээс Улаанбаатарт 4, бусад тохиолдол нь орон нутагт гарсан.
Үерт 520 гэр, 269 байшин, 197 барилга байгууламж, 66 автомашин өртөж, 4000 гаруй толгой мал хорогдсон. Түүнчлэн авто зам, төмөр зам үерийн усанд автан эвдэрч, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Тухайлбал, олон улсын болон улсын шинж чанартай зам дээр нийтдээ 20 гаруй удаагийн эвдрэл гэмтэл гарсан байна.
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудыг дайрсан хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас Архангай аймгийн Хашаат суманд Хархорин чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын таван тулгуур унаж, одоогийн байдлаар, 3 аймгийн 57 суманд цахилгаанд тасраад байна. 45300 айл өрх, 5256 ААН цахилгаан эрчим хүчнээс хязгаарлагдсан байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын баг 72 цагийн дотор гэмтлийг засварлахаар газар дээр нь ажиллаж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.