Драгон авто вокзалыг нүүлгэхтэй холбоотой хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос дахин мэдээлэл өглөө.
Тэд “Шинэ авто вокзалын зогсоолууд нь Номин Холдинг ХХК-ийн үйлчлүүлэгчид, түрээслэгчдийн машинаар дүүрэн байна. Үүн дээр авто вокзалаар үйлчлүүлэгсдийн машин нэмэгдвэл замбараагүй, хулгайн тээврийн үүр болно. Одоогийн байгаа талбайд дэлхийн жишигт нийцсэн авто вокзал барьж энэ 10 сард ашиглалтад оруулах гээд байхад нүүлгэх шийдвэр гаргачихсан. Үүнээс тэнд хувийн авто вокзал байгуулна гэж байна. Энэ бол тээвэр эрхэлдэг ААН-үүдээ хохироож буй үйлдэл.” Гэлээ.
Мөн “Шинээр тавих гэж байгаа нэгдүгээр хорооллын араар Содон хороолол руу явдаг зам ашиглалтад орчихвол түгжрэлийн асуудал шийдэгдчихнэ. Драгон авто вокзалыг нүүлгэсэн ч түгжрэл буурахгүй” хэмээлээ.
Б.Аззаяа