Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Худалдааны хөгжлийн банкны удирдлагууд Ардчилсан намыг хүчгүйдүүлж байна гэж буруутгасан юм.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Ардчилсан намынхан байрны асуудал маргаантай явж ирсэн. Манай нам 2013 онд шинэ байртай болохоор байраа Худалдаа хөгжлийн банкинд өгч, буулгаж байсан. Шинэ байртай болгоно гээд 10 жил боллоо. Худалдаа хөгжлийн банк гэрээний үүргээ биелүүлэхгүй 5 жил боллоо. Тус банкнаас АН-ын 25 давхар байр барина гэж авсан газраа эргүүлж авмаар байна. Бид байраа, газраа авъя гээд шүүхдэх болгонд шүүхээс “АН-ыг төлөөлөх хүн алга” гэдэг. Ардчилсан нам ялагдалд хүрч байгаа шалтгааны нэг нь намын байр. Банкны удирдлагууд нь хариу өгөхгүй бол бид улстөрийн хүчтэй акц өрнүүлнэ” гэв.
Мөн “АН-ыг ялагдалд хүргэсэн бүлэглэл нам дотроо үүссэн байна. 2020 оны сонгуулийн дараа намын эд хөрөнгийг хүлээж авсан хүмүүс одоо болтол намын даргад хүлээлгэж өгөөгүй байна. Шонхор тауэрээс 40 компьютер, 30 автомашин, намын архив, дуу бичлэгүүд гээд биет болон биет бус өмчийг авч явсан байдаг ч буцааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр даргад өгөөгүй байна. АН өөрийнхөө өмчийг хамгаалж чадахгүй байж яаж бусдын, иргэдийн эрх ашиг, өмчийг хамгаалах юм бэ” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.