
Хавайд хэдий гал түймэр үе үе болдог ч энэ удаагийн гал түймэр нь түүхэн дэх хамгийн аюулт “гал түймэр”-т тооцогдож байна. Хохирол эндэгдлийн тоо их одоо ч нэмэгдсээр байгаа бөгөөд гал түймрийн шалтгааныг олж тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Түүнчлэн хар салхи болон хуурай цаг агаар гал түймэрт улам нөлөөлж, нөхцөл байдлыг хүнд болгосон шинжээчид үзэж байна. Хавайн томоохон хэсэг, тэр дундаа түймэр дэгдсэн Мауи аралд энэ жил ган гачиг мөн тохиолдсон аж.
Албаныхны мэдээлснээр Хавай арлын газар нутгийн 14 хувь нь хүнд болон дунд зэргийн ган гачигт өртсөн байгаа бол 80 хувь нь хуурайшилт ихтэй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Мауи аралд амь насаа алдсан иргэдийн тоо 93-т хүрснээр уг түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн “хөнөөлт” түймэр гэж нэрлэгдэхэд хүрлээ. Ой хээрийн түймрийг албаныхан тогтоож чадсан ч зарим хэсгийн түймрийг бүрэн унртааж дуусаагүй байна. Эрх баригчид арлын эрэг орчимд хайгуулын ажлыг эрчимжүүлсэн ба нурангин дороос цогцос гаргах ажиллагаанд үнэрч ноход ашиглаж байна. Зарим хохирогчдыг одоог хүртэл таниж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC