Тайванийн дэд ерөнхийлөгч Уиллиам Лай АНУ-ыг зорьсон нь Хятадын эрх баригчдыг бухимдуулж байна. Уиллиам Лай нь ирэх жилийн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм. Тэрбээр Парагвай улсыг зорьж байгаа ба замдаа АНУ-д саатна гэж тайлбарлаж буй. Уиллиам Лай Парагвай руу явах замдаа Нью-Йоркт, буцаж нисэхдээ Сан Францискод зогсох төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ын удирдагчдад хандан "Нэг Хятад бодлогыг баримталж,… АНУ, Тайванийн албан ёсны харилцан айлчлалыг зогсоохыг" хэлж байсан юм. Уиллиам Лайгийн Дэвшилтэт Ардчилсан нам нь БНХАУ-ын эсрэг буюу Тайванийн салан тусгаарлах үзлийг эрчимтэй дэмждэг. Мөн АНУ-тай холбоотон байхыг эрмэлздэг. Харин ирэх жилийн Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль тус арлын ирээдүйг шийднэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Тодруулбал, сөрөг хүчин БНХАУ-ын бүрэлдэхүүнд байхыг илүүд үздэг гэж аюулгүй байдлын судлаачид тодорхойлдог билээ.
SOURCE: KOREA TIMES