Ковид-19 цар тахлаас болж олон жил түгжээтэй байсны эцэст БНАСАУ хилээ нээхээр болсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Тус улс 2020 оны 1-р сард хилээ хаасан билээ. Гэхдээ хил нээгдсэн ч энэ нь зөвхөн БНАСАУ-ын иргэдэд хамааралтай ба хэзээ нээгдэх эсэх нь мөн тодорхойгүй байгаа юм. Гадаад оронд сурч, ажиллаж байсан БНАСАУ-ын иргэд эх орондоо очих боломжтой болно гэсэн үг юм.
Түүнчлэн Пхеньянтай хийх олон улсын нислэгүүд одоогоор байхгүй байгаа тул эхний ээлжинд галт тэргээр зорчих боломжтой болж байгаа гэнэ. Хэдий зөвхөн өөрийн орны иргэддээ хилээ нээж байгаа ч НҮБ тэргүүтэй томоохон олон улсын байгууллга, эсвэл дипломатуудыг тун удахгүй хүлээж авна гэв.
2020 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
SOURCE: KOREA HERALD