Баянзүрх дүүргийн онцгой комиссоос үерт гэрээ алдсан 20 айлын гэр бэлэн болсон талаар мэдээллээ.
Эхний ээлжид газрын зөвшөөрөлгүй 20 айлд газар олгон, айл бүрт таван ханатай гэр тохижуулж бэлджээ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэгчид монгол гэрийн үнэд хөнгөлөлт үзүүлж, гэр тохижолтыг сайн дураараа хариуцжээ.
Тухайн газар нь айлуудын хуучин байршлаас нэг километр гаруй хол ба 8 сарын 12нд цахилгаан татаж бүрэн дуусна. Зам харгуй, нийтийн тээврийн үйлчилгээг шийдвэрлэнэ гэлээ.
Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй газар амьдарч буй 3000 айл өрх байгаа. НИТХ-ын тогтоолоор тэдгээр айлуудад 1000 га газар гаргаж, нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн амь насаа алдсан дөрвөн хүний ар гэрт орон сууцын дэмжлэг үзүүлэх нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу айлуудад орон сууц бэлдсэн байгаа талаараа дурдлаа.
Б.Аззаяа