Кувейт улс “нийтийн ёс зүй, нийгмийн уламжлал”-ыг хамгаалах үүднээс Барби киног гаргахыг хоригложээ. Хэдхэн хоногийн өмнө Ливаны соёлын сайд мөн тус бүтээлийг “бэлгийн цөөнхийг хэт сурталчилсан” гэж үзэн гаргахыг хориглохыг уриалсан юм. Кувейт улсын Мэдээллийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Барби киноны үйл явдал манай нийгэмд харш үзэл санааг тусгасан” гэсэн юм.
Харин Ливаны эрх баригчид Барби киног “Эцгийн эрхт ёсыг гутаан доромжилж, гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох нь тийм ч зөв зүйл биш” гэсэн утга агуулж байна гэж шүүмжилсэн байна. Барби кино Ливанд хараахан нээлтээ хийж амжаагүй байгаа бөгөөд энэ сарын 31-нд кино театруудад гарах товтой байсан юм.
ЛГБТИК+ нийгэмлэгийн эсрэг хөдөлгөөн Ливанд сүүлийн үед эрчээ аваад байгаа бөгөөд үүнтэй заавал тэмцэх ёстой гэж үзэж байгаа гэнэ. Тус бүтээлд бэлгийн цөөнх хосын харилцаа шууд гардаггүй ч эрэгтэй хүний үүрэг, оролцоо нийгэмд шаардлагагүй гэсэн утгаа агуулга гаргаж байгаа нь дээрх нийгмүүдийг хориглоход хүргэж байгаа аж. Барби киног Вьетнамд гаргахын мөн хориглосон байгаа.
Учир нь тус бүтээлд гардаг зохиомол газрын зурагт Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг тусгасан гэж үзсэн юм. Хэдий Барби кино дэлхий даяар 1 тэрбум ам.долларын орлого олоод буй ч зарим үзэл санаа нь хэт туйлширсан гэдэгт зарим кино сонирхогчид ч мөн санал нэгдээд байгаа юм. Тухайлбал, киног зорин ирсэн жаахан үзэгчдэдээ “хэт нэг талыг (хүйсийг) барьсан ойлголт өгч байгаа” гэж шүүмжилсээр байгаа билээ.
Эх сурвалж: Al JAZEERA