Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС хүртэлх замыг гурван хоногийн турш түр хугацаанд хааж, засварын ажил хийх юм байна.
Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулж засварлах аж.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.