Улаанбаатарт тарваган тахлын дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Нарны хороололд халдвар гарсан гэж албаныхан мэдээллээ. Одоогоор ХӨСҮТ-ийн баг газар дээр нь очиж, шинжилгээ авч байна. Халдвар авсан иргэн тарваганы эд эрхтэнийг түүхийгээр нь идсэн хэмээн мэдүүлээд байгаа аж.
Тарваган тахлаас сэргийлэх зөвлөмж
• Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
• Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
• Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
• Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.