Иргэдийн төлөөлөл өнөөдөр Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааны ноогдол ашгаа авахыг шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тэд хэлэхдээ “Хувьцааны ноогдол ашгаа авъя гэж хөөцөлдөөд явахаар “Чамайг харж байгаа шүү” гэж дарамталж байна. Мөн бид БНХАУ-аас кокс оруулж ирэхийг эсэргүүцэж байна.
“Эрдэнэс Таван Толгой компани Монголын ард түмэнд ногдол ашиг өгөхийн оронд үйлдвэр барьж байгаа гэх мэдээлэл бий. Бидний маш бага хэмжээний хувьцааны ашгийг ч өгөхгүй байгаад бухимдалтай байна. Энэ талаар иргэд, айл өрхүүдээс санал хураана. Үйлдвэр барих уу, хувьцааны ашгаа авах уу гэдгийг асууна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон МАН-ынхан Баялагтаа эзэн Монгол” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн ч бид гуйлгачин шиг амьдарч байна" хэмээлээ. Түүнчлэн БНХАУ-аас нүүрс авчрах шийдвэр нь Монголын ард түмэн дээр туршилт хийх, мөнгө угаахаар зэхэж байгаа үйлдэл гэж эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Б.Аззаяа
Бичлэгийг дээрээс үзнэ үү.