Ардчилсан нам өнөөдөр /2023.08.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн төсөвт үерээс хамгаалахад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байна гэж тэд шүүмжилж байна. Нийслэлд үер болж их хэмжээний хохирол амссан нь Нийслэлийн удирдлагуудын алдаатай бодлогын уршиг гэж хэлж байгаа учир Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарыг огцрохыг шаардаж байна гэлээ.
Түүнчлэн “Нийслэл хотын хөгжил доройтож байна. Дахин төлөвлөлт хийж, гэр хорооллын янданд цөөлөх ёстой. Гэтэл нийслэлийн удирдлагууд шахмал түлшинд дахин мөнгө үрэх гэж байна. Үүнтэй бид хатуу тэмцэнэ. Хотын удирдлагууд шаардлагатай ажлуудаа зөв эрэмбэлж чадахгүй байна. Энд маш том мөнгө угаалт явж байна. Нийслэлийн иргэдийг туршилтанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.