Индонезийн миссийн хэд хэдэн нэр дэвшигч, зохион байгуулагчдыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж цагдаад гомдол гаргасан байна.
Наймдугаар сарын 3-нд болсон финалын тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө оролцогчдоос "биеийн үзлэг" нэрийдлээр өмсгөлөө тайлж, гэрэл зураг авахыг хүссэн гэж тэдний өмгөөлөгчдийн нэг хэлжээ. Зохион байгуулагчид эмэгтэйчүүдийг "бие дээр нь сорви, целлюлит, шивээс байгаа эсэхийг шалгах хэрэгтэй" гэж хэлсэн гэнэ.
Гомдол гаргасан гурван оролцогчийг төлөөлж буй хуульч тэднээс гадна олон хүн энэ төрлийн хохирол амссаныг мөн хэлжээ. Индонезийн нийслэл Жакартагийн цагдаа нар мөрдөн байцаалт явуулна гэдгээ мэдэгдсэн ба “Дэлхийн мисс”-ийн байгууллага ч энэ асуудлыг судалж байгаа аж. Тус улсад биеийн үзлэг явуулах нь хэвийн байдаг ч тэмцээнд оролцогчдыг нүцгэлдэггүй гэж Индонезийн мисс асан Мария Харфанти хэлжээ. Түүнчлэн зохион байгуулагчид оролцогчдоос биеийн жингийн индексийг нь байнга асууж, тэдний биеийн харьцааг шалгадаг байна. Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр гомдол гаргагчийн нэг нь биеийн үздэг хийхдээ хаалттай өрөөнд өөрийг нь нүцгэлсэн ба тэр өрөөнд хэд хэдэн эрэгтэй хүн байсныг хэлжээ.
Индонезид гоо сайхны тэмцээнийг эртнээс зохион байгуулдаг байсан ч зохион байгуулагчид нь нийгмийн консерватив хэсгээс эмээж, зарим шаардлагаа цуцалсан байдаг. Тухайлбал, 2013 оноос эхлэн "Дэлхийн мисс" тэмцээн исламын шашинтэй улсад зохиогдохдоо бикини тойрог шалгахаа больсон байна. Өдгөө 73 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Miss Universe” нь Зүүн өмнөд Ази, ялангуяа Индонез, Филиппин, Тайландад алдартай бөгөөд ялагч нь олны танил, сошиал медиад нөлөөлөгч болдог.
Эх сурвалж: BBC