ХҮН намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээллээ.
ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Өмнө нь цэвэр агаар төслөөр агаарын бохирдлыг бууруулахаар 80 тэрбум төгрөг зарцуулна гэхэд маш их шүүмжлэл дагуулж байсан. Гэтэл энэ удаа түүнээс хоёр дахин их буюу 177.5 тэрбум төгрөгийг зарцуулах төсвийг баталсан байна.
Агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нь гэр хорооллын иргэдийг ая тухтай, дулаан алдагдал багатай орон сууцаар хангах хөтөлбөр лүү чиглэх ёстой. ХҮН намын бүлгээс Иргэдийн Хуралд 177.5 тэрбум төгрөгөөр Хятадаас нүүрс авах биш гэр хорооллын хөгжил, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуул гэсэн санал оруулж байна.
Мөн Сэлбэ сэргэлтийн эхний ээлжийн бодлогын 150 тэрбум төгрөгөөр юу хийх гэж байгаа талаар ямар ч танилцуулга байхгүй. Энэ талаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдэд тайлагнах ёстой. ХҮН намаас эхний ээлжид энэ 150 тэрбум төгрөгийн ядаж 50 тэрбумыг үерт ихээр өртөөд байгаа газруудад үерийн даланг барихад зарцуулаасай гэж хүсэж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарган, ард иргэдийг хохироохгүй байх арга хэмжээ авч, хүн амын нягтаршил нь хэтэрсэн газар барилга бариулахгүй байх арга хэмжээ аваасай” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх бичлэгээс үзнэ үү.
Т.Ариунзаяа