Загвар өмсөгч Белла Хадид эрүүл мэндийн шалтгааны улмаас загварын тайзнаа ойрын хугацаанд алхах боломжгүй болсноо инстаграм хуудаснаа хуваалцжээ.
Тэрбээр “Эмчилгээнд явж, бэлэн болсныхоо дараа л загвар өмсөж чадна” гэсэн байна. Белла Хадид эмчилгээ хийлгэж байгаа хэд хэдэн зургаа дагагчидтайгаа хуваалцаж, хэчнээн дордож байгаа ч гэр бүлийнхэн, найзууд минь байгаа тул тэднийхээ тус дэмд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Белла Хадид Лаймын өвчтэй гэдгээ өмнө нь хэлж байсан бөгөөд халуурах, жихүүдэс хүрэх, бие өвдөх, хүзүү хөших, амьсгал давчдах, толгой өвдөх, ядрах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.
Тэрээр өнгөрсөн жил "Vogue" сэтгүүлд ярилцлага өгөхдөө өвчний шинж тэмдэг наймдугаар ангиас нь хойш илэрч байсныг хэлж байсан удаатай. Мөн дөрөвдүгээр сард Белла Хадид ТикТок дээр шүдний халдвар авсан бөгөөд энэ нь эрүүл мэндэд нь хүндрэл учруулж буйг хэлж “15 жил олонд харагдаагүй зовлон” гэж тодорхойлж байсан юм.
Америк даяар жил бүр ойролцоогоор 476 мянган хүн Лаймын өвчтэй гэж оношлогдон, эмчлүүлдэг байна.
Эх сурвалж: CNN