Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Төв аймгийн Баянцагаан сумын харьяат малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогджээ.
Тодруулбал, тус сумын Гурван түрүү багийн “Гурван түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ 08.05-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт 08.07-ны өдрийн 23:00 цагт ирүүлсэн байна.
Иймд иргэд, малчдыг аянга цахилгаан, үер усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ