Холлиудын алдарт жүжигчдийг гол дүрдээ сонгосон “Барби” бүтээл АНУ-д 459 сая ам.доллар, олон улсад 572 сая ам.долларын ашиг олсон байна. Ингэснээр он гарснаас хойш дэлхий даяар нэг тэрбум долларын ашиг үзүүлсэн зургаа дахь кино болж байгаа юм.
Тухайлбал, 2023 онд Супер Марио, Спайдер Мэн: No way home, Top gun: Maverick, Jurassic World Dominion, Avatar зэрэг кинонууд ижил амжилт үзүүлсэн билээ. Барби киноны амжилтын хувьд, бүх насныханд зориулсан гэдэг нь ихээхэн нөлөөлсөн үзүүлсэн гэдэгт кино шүүмжлэгчид санал нэгдэж байгаа юм. Барби кинотой зэрэг нээлтээ хийж, дэлхий дахиныг шуугиулаад буй найруулагч Кристофер Ноланы “Оппенхаймер” кино нь насны хязгаартай, мөн кино үргэлжлэх хугацаа харьцангуй урт тул ашиг орлогын хувьд Барбигаас бага байна гэж үзэгчид дүгнэж байна.
Оппенхаймер кино Барбигийн тал ашиг буюу 500 сая ам.долларыг даваад байна. Барби киноны амжилтад нөлөөлсөн удаах хүчин зүйл бол маркетинг. Дэлхий даяар томоохон хотууд болон кино театрууд ягаан өнгийн самбар, үзүүлэнгээр өөрсдийгөө чимж, алдарт франчайз хоолны сүлжээ компаниуд хүртэл цэсэндээ Барбитай холбоотой бүтээгдэхүүн нэмсэн юм.
Грета Гервиг найруулагчийн замналд орсон цагаасаа тодорхой амжилтууд үзүүлсээр ирсэн. Тодруулбал, түүний найруулсан Хатагтай шувуу, Жаалхан авхай нар зэрэг кинонууд Академийн шагналд нэр дэвшиж байсан удаатай билээ.
Эх сурвалж: NY Times