Элон Маск болон Марк Зукерберг нарын тулааныг хуучнаар Твиттер буюу Х шууд дамжуулна гэж Элон Маск хэлжээ.
Твиттер хуудаснаа оруулсан хэд хэдэн жиргээндээ тэрбээр өдөр бүр жин өргөж тулаанд бэлдэж байгаагаа мөн хуваалцсан юм. Түүнчлэн уг тулаанаас олсон орлогоо ахмад дайчдад зориулсан хандивт өгнө гэв. Элон Маск тулааны талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Энэ оны зургаадугаар сард технологийн хоёр гигант тулалдаанд орох тухайд аль аль нь ам өчгөө өгөөд амжсан. Өнгөрсөн сард Марк Зукерберг Инстаграм дээр Твиттертэй төстай Трэдс гэх платформыг бий болгосноор тэдний өрсөлдөөн улам ширүүссэн юм. Энэ нь тулаан болох магадлалыг ч нэмэгдүүлсэн байх магадлалтай гэж цахим сүлжээ хэрэглэгчид хэлж буй. Үүгээр зогсохгүй, Маскын тулааныг дамжуулна гэсэн жиргээний хариуд Марк Зукерберг “Хандив босгож чадах хэмжээний платформоор шууд дамжуулсан нь дээргүй юу?” гэж хариу өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
Марк Зукербэрг наймдугаар сарын 26-нд тулаан хийж болох тухайгаа Маск-д хэлсэн ба түүнээс тодорхой хариу ирээгүйг мөн хэлжээ.
Эх сурвалж: CNN